Хэдхэн жилийн өмнө зөвхөн гоо сайхны салонд л очиж авдаг байсан үйлчилгээ гэрийн хаалгыг тогшиж, зочны өрөөнд тухалжээ. Арьсны эмч, одуудын ам дамжин ярьж, сошиал хуудсуудаараа түгээж байгаа ирээдүйгээс ирсэн гэмээр этгээд хэв загвартай, LED маскуудын ачаар гэрийн нөхцөлд арьсны олон асуудлаа шийдэх боломжтой болсон нь юутай таатай вэ! Инстаграм гүйлгээд үзвэл Виктория Бекхэм, Ким Кардашиан, Жулия Робертс, Жессика Альба гээд бидний хайртай одуудын арьс арчилгааны салшгүй нэг хэсэг нь LED маск болсныг түвэггүй харчихаж болно.
90-ээд оны үед НАСА сансарт ургамал тарихаар лед гэрлийг ашиглах зуураа уг гэрэл нь арьсны шархыг хурдан хугацаанд эдгээх чадвартай болохыг санамсаргүйгээр нээсэн байдаг. Түүнээс нэг их удалгүй лед гэрэл нь арьс арчилгаанд нэвтэрч, гоо сайхны салонуудын гол үйлчилгээнүүдийн нэг болжээ. LED маск нь өнгийн гэрлэн цацрагийг арьсны гүнд нэвчүүлэх замаар үрэвслийг дарж, батгатай тэмцэхээс эхлээд коллагений үйлдвэрлэлийг дэмжиж, хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулах хүртэл мөрөөдлийн гэмээр олон үйлчилгээг нэг дор үзүүлдэг.
Ажила бьюти нь та нартаа LED гэрлийн гайхамшигт үйлчилгээг гэрийн нөхцөлд авахад нь туслах зорилгоор Япон технологиор Европод үйлдвэрлэсэн L&L Skin брэндийн LED маскийг оруулж ирлээ. Уг маскны хэвийг эмэгтэйчүүдийн нүүрний бүтцийг удаан хугацаанд судалж боловсруулсан “cutting edge” тусгай технологиор урласан учраас нүүрний арьсыг 360 градусаар бүрхэхээс гадна хэрэглэх үед тавгүй мэдрэмж төрүүлдэггүй. LED гэрэл нь нэг чигт бус цацарч тусдаг тул арьсны булан тохойг ч орхилгүй эд, эсийн түвшинд бүрэн хүрч үйлчилдгээрээ онцлог.
Цэнхэр, улаан, шар, холимог гэсэн 4 төрлийн гэрлийн тохиргоотой бөгөөд гэрэл тус бүр арьсанд өөр өөр үйлчилгээг үзүүлдэг. Улаан гэрэл нь үрчлээг багасгаж, арьсны өнгийг сэргээн, хөгшрөлтийг удаашруулдаг бол цэнхэр гэрэл нь үрэвслийг дарж, батганы бактерийг устган нүх агшаах үйлчилгээ үзүүлнэ. Харин шар гэрэл нь арьсны бүтцийг шинэчлэн, нөсөө толбыг бүдгэрүүлж, жигд, өнгөлөг, цагаан арьсыг бэлэглэх болно. Холимог гэрлийн тохиргоог батга, нөсөө, өнгөө алдалт, үрчлээ гээд арьсны олон асуудлаа нэг дор шийдэх зорилгоор ашиглах боломжтой. /LED маск худалдан авах бол энд дараарай/
Бусад төрлийн LED маскуудыг залгуурт залгасан чигтээ хэрэглэх хэрэгтэй болдог учраас завдал гарахгүй хойшлуулах, өдөр алгасаж үр дүнгээ сулруулах асуудлууд үүсдэг. Харин L&L SKIN LED MASK-ийг нэг цэнэглэсэн бол 3-4 удаа утасгүйгээр хэрэглэх боломжтой болохоор гэрийн ажлаа амжуулж, хүүхэдтэйгээ тоглох зуураа л арьсандаа эсийн түвшинд хүртэл үйлчилгээ авах боломжтой.
LED маскны үйлчилгээг бүрэн авч, үр дүнг нь мэдрэхийн тулд тогтмол, тууштай хэрэглээ болон арьс арчилгааны алхмууд чухал үүрэгтэй. Арьсны асуудалдаа тохируулан гэрлийн горимыг сонгож, араас нь дэмжих бүтээгдэхүүнүүдээ хэрэглээрэй.
Үрэвсэлт батгатайгаа тэмцэх гэж байгаа бол LED маскаа цэнхэр гэрлийн горим дээр ашиглах бөгөөд батганы эсрэг цэвэрлэгээ, чийгшүүлэгч бүтээгдэхүүн, идэвхтэй найрлагаа хэрэглээрэй. /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна RNW DER.CONCENTRATE NIACINAMIDE PLUS 30ML, RNW DER.PORE OIL CONTROL SERUM 30ML/
Үрчлээг багасгаж, хөгшрөлтийг удаашруулах зорилгоор хэрэглэх бол улаан гэрлийн горимыг хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдтэй хослуулаарай. /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна SKINCLINIC RETINOL ONE MILLION ACTIVE BOOSTER 9ML, SKINCLINIC RETIPLUS 1% ACTIVE ANTIAGE CREAM 50ML/
Нөсөө толбоо бүдгэрүүлж, жигд, өнгөлөг, цагаан арьстай болохыг хүсвэл шар гэрлийн горимыг арьсны өнгө сэргээх, цайруулах бүтээгдэхүүнүүдийн хамт хэрэглэхийг зөвлөж байна. /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна HUMANANO PLACEN CONCENTRATED SERUM WHITE 30ML, WELLAGE REAL HYALURONIC ACTIVE AMPOULE 70ML/
Comments